dobu.mndobu

Taeyang-ийн тоглолтын тасалбар 120-750 мянган төгрөгийн үнэтэй байна

Taeyang-ийн тоглолтын тасалбар 120-750 мянган төгрөгийн үнэтэй байна

K-Pop урлагийн домогт хамтлаг болох “Bigbang” хамтлагийн гишүүн Taeyang Монголд тоглолтоо хийхээр болсон талаар "Evandis entertainment" мэдэгдсэн.

Тодруулбал, түүний тоглолт зургаадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Мөн түүнтэй хамт ирж, тоглолтод оролцох дараагийн K-Pop супер од тун удахгүй зарлах юм байна.

Тоглолтын тасалбарын тухайд 120 мянгаас 750 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

Тухайлбал, 

  • Early Bird: 120,000₮ (04.27 ~ 05.01) (2,000 тасалбар)
  • Mid Bird: 165,000₮ (05.02 ~ 05.07) (3,000 тасалбар)
  • General Admission (GA): 235,000₮ (Mid Bird дууссаны дараа)
  • Super Fan Experience: 275,000₮ (1,500 тасалбар)
  • VIP Experience: 750,000₮ (*300 тасалбар)

Дээрх мэдээллээс харахад Early Bird тасалбар 2000 ширхгийг худалдаанд гаргаж, тавдугаар сарын 1-нийг хүртэл борлуулахаар төлөвлөжээ. Харин VIP тасалбар 300 ширхэгийг гаргах аж. Тасалбар дуусмагц хугацаанаас үл хамааран борлуулалт хаагдана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байна.

Тасалбар авах: https://shoppy.mn/products/superconcert-250621

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.