dobu.mndobu

С.Энхболд: Хөнгөлөлттэй эмэнд 135 тэрбум төгрөг зарцуулагдана

С.Энхболд: Хөнгөлөлттэй эмэнд 135 тэрбум төгрөг зарцуулагдана

Эрүүл мэндийн яамнаас эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын бодлого, нэг эх үүсвэрийн худалдан авалтын бодлого, зохион байгуулалт, эрх зүйн орчны асуудлаар мэдээлэл өгөв. 

ЭМДЕГ-ын дарга С.Энхболд: ЭМДЕГ нь засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, засгийн газар эрүүл мэндийн яаманд шууд харьяалагдаж, бодлого чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Нөгөө талаасаа УИХ-ын дэргэд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл байдаг.  ЭМДЕГ-ын нь  эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлдэг. 

Хөнгөлөлттэй эмийн асуудал их яригдаж байгаа. Жил бүр даатгалын сангийн 0.7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулдаг. Энэ жил эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмэнд зарцуулагдана. 

Энэ хүрээнд ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. 

Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг. 


Уналт таталтын эмийг 0-15 настай хүүхдэд 100 хувь хөнгөлөлттэй олгож байгаа. Бусад эмийг 30, 50, 70 хувиар хөнгөлж олгож байгаа. Эдгээр эм нь 500-аад нэр төрлийн эм байгаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.