dobu.mndobu

Шилэн дансаа хөтөлнө үү, Ж.Энхжаргалан захирал аа

Шилэн дансаа хөтөлнө үү, Ж.Энхжаргалан захирал аа

2024 оны дөрөвдүгээр сард Төв цэнгэлдэх хүрээлэнг нийслэлийн эзэмшилд 100 хувь авч, гүйцэтгэх захирлаар нь НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргаланг томилж байв. Ийн ажиллаж эхэлснээс нь хойш түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй болж буй талаар иргэд шүүмжилсээр ирсэн. 

Тодруулбал, Ж.Энхжаргалан "BRB" гэх компанитай. Уг компаниараа зар сурталчилгаа, арга хэмжээ зохион байгуулдаг. Түүгээрээ дамжуулан XMF хэмээх тоглолтыг Төв цэнгэлдэхэд зохион байгуулж байна. Энэ нь ашиг сонирхлын зөрчил хэмээж байв.

Түүнээс хойш гурван сарын дараа буюу өнгөрсөн оны долоодугаар сард Ж.Энхжаргалан ажлаа өгч буй тухайгаа цахим хуудсаараа дамжуулан сүржин мэдэгдсэн. Гэвч орон нутгийн сонгуулийн дараа ажилдаа чимээгүйхэн эргэн томилогдсон байгаа юм. 

Хиймэл зүлгэнээс авахуулаад Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төсвийг хэрхэн зарцуулж буйг харах, хянах шаардлага бий. Гэвч тус байгууллага шилэн дансаа огт хөтлөхгүй байна.

Тодруулбал, Ж.Энхжаргалан тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлснээсээ хойш буюу 2024 оны дөрөвдүгээр сараас хойш шилэн дансны цахим системд мэдээллээ огт оруулаагүй байгаа юм.

Шилэн дансны тухай хуульд, "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газар  дараах мэдээллийг тогтмол мэдээлнэ" хэмээгээд shilendans.gov.mn сайтад байршуулах ёстой мэдээллүүдийг нэг бүрчлэн заасан байдаг. Гэвч Төв цэнгэлдэх хүрээлэн хуулийг хэрэгжүүлэхгүй, тус хүрээлэнгийн захирал Ж.Энхжаргалан ажлаа хийхгүй байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.