dobu.mndobu

Богдхан ууланд гарсан гал түймрийг 10:30 цагт бүрэн унтраалаа

Богдхан ууланд гарсан гал түймрийг 10:30 цагт бүрэн унтраалаа

Өчигдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчим нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд гарсан ой, хээрийн түймрийг нийслэлийн Онцгой байдлын газар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд өнөөдөр 10:30 цагт бүрэн унтраалаа.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Хуурайшлын зэрэг нэн их байгаа тул ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил гал гаргахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.