dobu.mndobu

Сурагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх төвийг нээлээ

Сурагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх төвийг нээлээ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Ерөнхий боловсролын 159 дүгээр сургуулийг түшиглэн “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх төв”-ийг шинээр байгуулж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

 Нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Америкт төгсөгчдийн холбоо, Нийслэлийн ерөнхий боловсролын 35, 58, 71, 159 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдын төлөөлөл, сургуулийн удирдлага, багш нар оролцжээ.

Энэхүү төвийн ач холбогдлын талаар 159-р сургуулийн захирал Г.Түвшинжаргал танилцуулсан бол “Гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар” Америкт төгсөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Амар, “Элсэлтийн ерөнхий шалгалтын үед сэтгэл зүйгээ хэрхэн удирдах вэ” сэдвээр 159 дүгээр сургуулийн сэтгэл зүйч Б.Гоомарал нар сурагчдад мэдээлэл өгчээ.

Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Тунгалаг хувь хүний ур чадвар тодорхойлох тест ажиллуулж, сурагчдад ганцаарчилсан зөвлөгөө өглөө.  Цаашид тус төв нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад  ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө тогтмол өгч ажиллах юм.

Хуваалцах:

|
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Улаанбаатарт 17 градус дулаан байна

Улаанбаатарт 17 градус дулаан байна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.