0
Ой хоёр сартай хүүхэд өдөр өнжүүлэх дээрээ хахсан байж болзошгүйгээр харамсалтайгаар нас барсан хэрэг өнгөрсөн сарын 28-нд гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан хүүхдийн ар гэрийнхэн мэдээлэл өглөө. Шүүх шинжилгээний ерөнхий газраас мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна.
Э.Нандинболор: "Анх багш нь над руу залгахдаа "танай хүүхэд унтаж сэрээд царай нь сонин болоод, одоо эмнэлэг явж байна" гэж хэлсэн. Гэтэл цэцэрлэг дээрээ нас барсан байхад эхлээд цагдаад дуудлага өгчхөөд над руу ярьсан байгаа юм. Багш нь "хоолоо идчихээд унаад өгсөн. Тэгээд унтчихжээ гээд өлгийдөөд орон дээр нь аваачсан" гэж хэлсэн. Яагаад хүүхэд амьсгалахгүй байгааг шалгаагүй юм. Энэ бол цэвэр багшийн хариуцлага алдсан асуудал. Шинжилгээний хариуг бидэнд хэлэхдээ зүрх судасны өвчтэй, бөөрний өрөвсөлтэй байсан гэж хэлсэн. Тийм байх боломжгүй. Төрснийхөө дараа 2-3 сар хамрын салст хөөсөн тул амьсгал нь хүндрэлтэй байсан. Гэхдээ түүнээс цааш ямар ч зовуурьгүй байсан. Анх гэртэйгээ ойрхон өдөр өнжүүлэх олчхоод шууд аваачиж өгсөн. Ямар ч гэрээ гаргаж өгөөгүй, тухайн үед асуугаагүй нь миний буруу. Бид шүүх шинжилгээний газрын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжээч томилуулж ажиллахаар болсон" гэлээ.
Харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бүртгэл мэдээлэл технологийн хэлтсийн дарга Ц.Мөнхбат: "Хэрэг явдал болсны дараагаар нэн даруй шинжээч томилон ажилласан. 11 сарын 15-ны доторх шинжээч эмч дүгнэлтээ гаргана гэж тогтоосон байсан. Улмаар дүгнэлтээ шинжилгээг хариуцсан дарга нь хүлээн аваад хуулийн хугацаанд дүгнэлтээ гаргасан. Шинжилгээний хариуг нас барсны дараа маш хурдан гаргах боломжгүй. Хуулийн дагуу ар гэрийнхэн шинжилгээний хариутай санал нийлэхгүй байж болно. Шинжээчийн дүгнэлтийг бид ч мэдэхгүй. Тухайн дүгнэлтийг шинжээч эмч өөрөө бүрэн хариуцдаг. Дахин шинжилгээ хийх тохиолдолд өмнөх эмчийг оролцуулахгүйгээр, шинээр гурван эмч томилон ажиллахаар тусгасан байдаг. Дүгнэлтийн тухай бид мэдээлэл өгөх боломжгүй, хуулийн хүрээнд шинжилгээ хийсэн эмч өөрөө өгөхөөр бусдаар задруулах боломжгүй" гэж мэдээллээ.
Хуваалцах:
Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил 26.7 хувиар буурчээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
АУДИТ: Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан бонд хугацаандаа төлөгдөхгүй байх эрсдэлтэй байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зөвлөөд зөвлөөд засардаггүй, ёс зүйг УЛАНДАА ГИШГЭГЧ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НББХ-ны дарга Л.Энхнасан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчтэй уулзав
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдааны бүртгэл эхэллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 40.7 хувиар өсжээ
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэнэ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХЗБХ: УЕП Б.Жаргалсайханыг улируулан томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжлээ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цасан болон шороон шуурга шуурна
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сурвалжилга: Монголын циркчид маш аюултай орчинд бэлтгэлээ хийж байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Насанд хүрээгүй хүүхэд суррон унавал 400 мянган төгрөгөөр торгоно
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
УЕП Б.Жаргалсайхан: Би өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж байгаа хүн
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томиллоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нийслэлийн зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Найман ордын талбайн хил заагийг тогтоох асуудлыг хэлэлцэж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбаатарт 17 градус дулаан байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.