0
Монголын үндэсний бөхийн холбооноос зургаадугаар сард дараах барилдаануудыг зохион байгуулна.
-06.03 Мягмар гараг 13:00 цаг
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Чөлөөт бөхийн Дэлхийн аваргын анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар Дуурсагдах, Далай Даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/
-06.06 Баасан гараг 11:00 цаг
Бүх цэргийн наадам
-06.07 Бямба гараг 13:00 цаг
Монгол улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын Нутгийн зөвлөлөөс зохион байгуулах Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,
-06.08 Ням гараг 14:00 цаг
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,
-06.12 Пүрэв гараг 10:00 цаг
-06.13 Баасан гараг 10:00 цаг
Чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,
-06.14 Бямба гараг 14:00 цаг
Нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр Шилдэг найман бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа,
-06.28 Бямба гараг 14:00 цаг
“Нийслэлийн Иргэдийн өдөр”-т зориулсан "Наадмын сорилго" Үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан тус тус зохион байгуулагдана.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.