dobu.mndobu

МОНГОЛ УЛС ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨ ОЛОН УЛСАД БАТАЛГААЖУУЛЛАА

МОНГОЛ УЛС ШҮЛХИЙ ӨВЧНИЙГ ХЯНАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРӨӨ ОЛОН УЛСАД БАТАЛГААЖУУЛЛАА

Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо зохион байгуулагдсан Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 92 дахь удаагийн Ерөнхий чуулганы хуралдааны үеэр Монгол Улсын шүлхий өвчинтэй тэмцэх албан ёсны хяналтын хөтөлбөрийн батламжилж гэрчилгээ гардууллаа.

Энэхүү хөтөлбөрийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага баталгаажуулсан нь манай улсын хэрэгжүүлж буй мал, амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, өвчний хяналт зэрэг нь олон улсын стандартын дагуу явагдаж буйг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. 

Ингэснээр мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бүс нутгийн болон олон улсын худалдааны чөлөөт байдлыг хангах, зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад жил бүр тайлагнаж, цаашдаа шүлхий өвчингүй тайван улс болох зорилт тавин ажиллаж байна. 

А. Номин

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.