0
Засгийн газрын өчигдрийн /2025.06.04/ хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн амралтын талаар хэлэлцжээ.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15; “ гэж тус тус зааж, эдгээр өдрүүдэд нийтээр амрахаар хуульчилсан.
Энэ жилийн тухайд долоодугаар сарын 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн байна.
Үндэсний баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих, ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахтай холбогдуулан үндэсний баяр наадмын амралтын өдрүүдэд зохицуулалт хийх талаар ард иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтэд үндэслэн ийнхүү шийдвэрлэжээ.
Үндсэндээ, Үндэсний их баяр наадмаар найм хоног амрахаар болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.