dobu.mndobu

Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа

Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийжээ.

Улмаар нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлууллаа. Тодруулбал, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулав. 

Түүнчлэн дараах гурван чиглэлд өдөр бүр шөнийн тээвэр 22:00-02:00 цагийн хооронд 1000 төгрөгөөр үйлчилж байна. 

  1. ШҮ:1 "5 шар-Офицеруудын ордон"
  2. ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  3. ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай” 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.