0
Иргэн Д.Мөнх-Эрдэнэ, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр (2025.06.05) Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд болж, тэдэнд 10 цагийн албадан сургалтад хамруулж, 9 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан билээ.
Шүүхийн шийдвэр гармагц тэднийг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр баривчлах анги руу авч явж буй зураг цахим орчинд тархсан.
Гэвч иргэн Д.Мөнх-Эрдэнэ баривчлах байранд үлдэж, Ж.Энхжаргалан суллагджээ.
Учир нь, Ж.Энхжаргалангийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Уг гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд анхан шатны шүүхийн шийдвэрийг түдгэлзүүлж, Ж.Энхжаргаланг суллажээ.
Харин иргэн Д.Мөнх-Эрдэнийн тухайд өнөөдөр мөн гомдол гаргахаа мэдэгдсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.