dobu.mndobu

С.Баярбилэг: Хулгайд алдагдсан морьдыг мал бойны газарт төхөөрсөн

С.Баярбилэг: Хулгайд алдагдсан морьдыг мал бойны газарт төхөөрсөн

Зургаадугаар сарын 7-ны өдрийн 19:30 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт наадмын үйл ажиллагаанд зориулан бэлтгэгдэж байсан 18 тооны 5-12 насны морь алга болсон гэх мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөх шалгах үйл ажиллагааг зохион байгуулан ажилласан. Энэхүү гэмт хэрэгт 19-27 насны дөрвөн этгээдийг холбогдуулан мөрдөх шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Хулгайд алдагдсан морьдыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах мал бойны газарт төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн тухай хуулийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг маш тодорхой хуульчилж өгсөн зохицуулалт бий. Тэгэхээр мал хулгайлах гэм хэргийг бүлэг зохион байгуулалттай, машин тэрэг хэрэгсэл ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 5-12 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэдэг зохицуулалт байдаг. Цагдаагийн байгууллагад дуудлага мэдэгдсэн даруйд Эрүүгийн цагдаагийн алба, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс, мөн налайх дүүргийн газрын алба хаагчид шуурхай ажилласан. Үүний дүнд гэмт хэрэг үйлдсэн, байж болзошгүй Байт харвааны 18 морийг хулгайлж, төхөөрсөн хэрэгт дөрвөн этгээдийг шалгаж байна

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.