0
Битүү шөл бол Монголын уламжлалт хоолны нэг төрөл бөгөөд амт, хоолны тэжээллэг чанараараа алдартай. Эл хоолыг хийхэд хялбар бөгөөд хурдан. Мөн цаг агаар хүйтэн үед ч идэхэд тохиромжтой, дархлаа дэмжих хоол юм.
Битүү шөлийг хэрхэн хийх вэ?
Хоолны орцонд: Мах, сонгино, гурил, давс зэрэг орно.
Хийхдээ: Махаа нимгэн хавтгай хярж, сонгиныг тал цагираг хэлбэртэй хэрчинэ. Гурилыг бүлээн усаар зуурч, нухаж амраагаад нимгэн дугуй элдэнэ. Үүний дараа мах, сонгино зэргийг аягандаа хийж, дээр нь тохиромжтой хэмжээгээр шөл хийсний дараа аягаа нимгэн элдсэн гурилаар битүүлнэ. Ингээд жигнүүрт 20 минут жигнэж, шөл бэлэн болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.