dobu.mndobu

ЭЕШ түүх, англи хэлний хичээлээр эхэллээ

ЭЕШ түүх, англи хэлний хичээлээр эхэллээ

2025 оны ЭЕШ өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр түүх, англи хэлний хичээлээр эхэлж байна. Шалгалтыг энэ сарын 21-ний өдрийг хүртэл гурван өдөр зохион байгуулах юм.

Дараах хуваарийн дагуу шалгалтууд авагдана.

Зургаадугаар сарын 18 /Лхагва гараг/

  • Түүх - 10:00-11:20
  • Англи хэл - 14:00-15:20

Зургаадугаар сарын 19 /Пүрэв гараг/

  • Хими – 10:00-11:40
  • Газарзүй – 13:00-14:20
  • Нийгэм судлал – 16:30- 17:50

Зургаадугаар сарын 20 /Баасан гараг/

  • Биологи – 10:00-11:20
  • Математик – 14:00-15:20

Зургаадугаар сарын 21 /Бямба гараг/

  • Физик – 10:00-11:40
  • Орос хэл – 13:00- 14:20
  • Монгол хэл – 16:00-17:20

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ӨГӨХ ТӨВҮҮД

Улсын хэмжээнд шалгалтыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байршина.

Сүхбаатар дүүрэг

  • 1-р сургууль
  • 4-р сургууль
  • 16-р сургууль
  • 45-р сургууль

Сонгинохайрхан дүүрэг

  • Хөгжил цогцолбор сургууль
  • Ирээдүй цогцолбор сургууль
  • 67-р сургууль

Хан-Уул дүүрэг

  • 18-р сургууль
  • 52-р сургууль
  • 75-р сургууль

Чингэлтэй дүүрэг

  • 39-р сургууль
  • 50-р сургууль

Баянгол дүүрэг

  • Оюуны Ундраа цогцолбор сургууль
  • Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
  • Эрдмийн  Ундраа цогцолбор сургууль
  • 141-р сургууль

Баянзүрх дүүрэг

  • 14-р сургууль
  • 21-р сургууль
  • 48-р сургууль
  • 53-р сургууль
  • 84-р сургууль

Багануур дүүрэг

  • Боловсрол цогцолбор сургууль

Налайх дүүрэг

  • 119-р сургууль

Шалгалт өгөхдөө дараах материалуудыг бүрдүүлэн авчирна:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь,
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг,
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх.

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.