dobu.mndobu

Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живж амиа алдлаа

Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живж амиа алдлаа

Өнөөдөр /2025.06.23/ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны хоёр хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан бол нэг нь голд урсжээ.

Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн аж.

Иймд эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.