0
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо "Оргил" худалдааны төвийн III давхарт гал гарч байсан гэсэн дуудлага өнөөдөр /2025.06.24/ 07:41 цагт Онцгой байдлын газар иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 14, 10, 63 дугаар анги, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид ажиллаж, 08:00 цагт галын тархалтыг зогсоож, 08:25 цагт бүрэн унтраасан аж.
Алба хаагчдыг очиход гурван давхарт байрлах 30х40 метр хэмжээтэй тавилгын дэлгүүрийн дотор талд 5х7 метр хэмжээтэй тавилга, эд хогшил шатсан байсан бөгөөд галыг богино хугацаанд унтрааж, аюулгүй болголоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.