0
Сүүлийн үед телеграмм апплекейшнээр дамжуулан иргэдээс их хэмжээний мөнгө залилах гэмт хэрэг ихэсжээ.
Тодруулбал энэ оны долоодугаар сараас эхлэн цагдаагийн байгууллагад “Гар утасны Телеграм аппликейшнийг ашиглан “цагийн ажил буюу даалгавар биелүүлэх ажил хийж, мөнгө өсгөж өгнө” гэсэн зарын дагуу мөнгө байршуулж залилуулсан” гэх гомдол, мэдээлэл нэмэгдэж, сүүлийн дөрвөн сарын хугацаанд 619 гэмт хэрэг бүртгэгджээ. Улмаар шалгагдаж байгаа иргэдэд нийт 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
ХХЗХ-ны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд:
-Телеграмм апплекейшнээр дамжиж маш их залилан явагдаад байгаа. Тэгэхээр энэ телеграмм апплекейшнийг аль болох ашиглахгүй байхыг зөвлөж байна. Мөн ашигласан тохиолдолд settings цэс рүүгээ ороод privacy нууцын тохиргоогоо маш сайн хийх хэрэгтэй. Зөвхөн өөрийн contact-д байх хүмүүс чинь өөртэй чинь холбоо барьж болдгоор тохиргоогоо хийчих юм бол ямар нэгэн цахим залилангийн группүүд рүү уригдаж орохгүй гэсэн үг.
Бид Цагдаагийн ерөнхий газар болон Монгол банктай хамтраад цахим залилан мөрийтэй тоглоомтой холбоотой ажлууд дээр оролцоод явж байгаа.
2022 оноос хойш бид 5600 орчим мөрийтэй тоглоом, домэйн хаягийн хязгаарлалт хийсэн. Фейсбүүк дээр 2024 онд 1900 орчим групп, чатуудыг хаалгасан. Зөвхөн мөрийтэй тоглоом цахим залилантай холбоотой гэсэн үг.
Телеграмм апплекейшний хувьд гэх юм бол бид яг одоогийн байдлаар судлаад явж байгаа. Холбогдох эрх бүхий байгууллагаас Цагдаагийн байгууллагатай хамтраад телеграммын компанитай холбоо тогтоохоор ажиллаж байгаа. Холбоо тогтоосон тохиолдолд тухайн цахим залилан хийгээд байгаа хаягууд, утасны дугааруудыг хаалгах, хэрэглэгчийн мэдээллийг авах талаар хамтарч ажиллах байх.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос эхний ээлжид хийж байгаа ажлууд бол телеграмм дээр яаж хувийнхаа аюулгүй байдлыг хангах вэ, settings цэс рүүгээ ороод privacy тохиргоогоо яаж зөв хийвэл та хэн нэгэн дурын хүнээр нэг групп рүү оруулаад тэр дээр даалгавар өгөөд залиланд өртөх эхний алхам хийгдэхгүй байх вэ гэдэг дээр анхаарлыг хандуулаад зөвлөгөөг хийгээд дууссан.
Хуваалцах:
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
13 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо
26 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө
4 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.