dobu.mndobu

Согтуу этгээдэд зодуулсан худалдагч эмэгтэйн нулимсны сүв тасарч, хараанд нь өөрчлөлт оржээ

Согтуу этгээдэд зодуулсан худалдагч эмэгтэйн нулимсны сүв тасарч, хараанд нь өөрчлөлт оржээ

Зургаадугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дэлгүүрт архидан согтуурсан этгээд худалдагчаас зургаан ширхэг зайрмаг үнэгүй өгөхийг шаардаж, улмаар ноцтойгоор зодож, гэмтээж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Тэгвэл хохирогч эмэгтэйн нулимсны сүв тасарч, хараанд нь өөрчлөлт орсон аж. Улмаар Улаанбаатар хотод ирж, хоёрдугаар эмнэлэгт хагалгаанд орохоор болжээ.

Тэрбээр, хөхүүл хүүхэдтэй бөгөөд бичлэг тавигдахаас өмнө уг хэрэгт мөрдөн байцаагч томилоогүй, хэрэгтэн холбогдож уучлалт ч гуйгаагүй байсан тул аргагүйн эрхэнд бичлэгийг цахим орчинд нийтэлсэн талаар ар гэрээс нь мэдээллээ.

Харин тухайн хэргийг этгээдийг цагдан хориогүй бөгөөд бичлэг цацсан асуудлаар гомдол гаргана гэж сүрдүүлсэн аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.