dobu.mndobu

“Playtime“ фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ

“Playtime“ фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгсэл хураан авчээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Playtime" хөгжмийн наадам энэ сарын 03-06-ны өдрүүдэд Налайх дүүрэгт болсон. 

Өмнө жилүүдийг бодвол зохион байгуулалт сайтай, зай талбай ихтэй байгааг наадамд оролцогчид онцолж байсан юм. 

Тэгвэл "Playtime" фестивалийн үеэр цагдаагийн алба хаагчид металл илрүүлэгчээр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооны хэрэгслийг хураан авчээ. Мөн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 34 дуудлага бүртгэгдсэн байна. 

Олон нийтийн арга хэмжээ, баярын үеэр биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай эд зүйлс авч явахыг хориглох хуулийн зохицуулалттай юм. 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.