dobu.mndobu

Элон Маскын улс төрийн шинэ нам байгуулах санаачилгыг Трамп тохуурхав

Элон Маскын улс төрийн шинэ нам байгуулах санаачилгыг Трамп тохуурхав

Дэлхийн хамгийн нөлөө бүхий бизнесменүүдийн нэг Элон Маск энэ сарын сарын 5-ны өдөр АНУ-д “America Party” нэртэй улс төрийн шинэ нам байгуулахаа албан ёсоор зарлалаа. Тэрбээр уг мэдэгдлээ өөрийн эзэмшлийн X (хуучин Twitter) платформоор дамжуулан олон нийтэд мэдэгдэв.

Элон Маск нам байгуулж буй шалтгаанаа “иргэдэд эрх чөлөөг нь буцаан өгөх, өнөөгийн хоёр намт тогтолцоог сэгсэрч, шинэчлэл хийх” зорилготой хэмээн хэлж байна. Түүний нам 2026 оны дунд хугацааны Конгрессийн сонгуульд оролцож, Сенат болон Төлөөлөгчдийн танхимд тодорхой суудал авахаар зорьж буйг онцолжээ.

Намын гол үзэл баримтлал:

• Эдийн засгийн хариуцлага

• Татвар болон зохицуулалтыг багасгах

• Bitcoin болон шинэ технологийг дэмжих

• Цэргийн хиймэл оюуны хэрэглээг өргөжүүлэх

• АНУ-ын Үндсэн хуулийн хоёрдугаар нэмэлт өөрчлөлтийг хамгаалах (зэвсэг эзэмших эрх) гэж мэдэгдлээ.

Шинэ намын тухай мэдэгдлийн дараа АНУ-ын улс төрийн хүрээнд хүчтэй хариу үйлдлүүд гарч эхэлсэн. Ерөнхийлөгч асан Дональд Трамп уг санаачилгыг “тоглоом” гэж нэрлэж, “гуравдагч нам байгуулах оролдлого нь зөвхөн улс төрийн үймээн тарьж магадгүй” хэмээн шүүмжилжээ.

Харин АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Маскийн улс төрийн оролцоог үл тоомсорлож, “түүнийг хангалттай нэр хүндтэй, хүчтэй улстөрч биш” гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр Маск уг намыг олон нийтэд танилцуулсан ч, АНУ-ын Холбооны Сонгуулийн Хороонд бүртгүүлсэн талаар одоогоор баталгаатай мэдээлэл алга байгаа юм. “America Party” нэртэй хэд хэдэн бүртгэлтэй байгууллага байгаа ч Маск тэдгээрийг хуурамч, өөртэй нь холбоогүй гэж үзэж байгаа аж. Мөн намын бүтэц, удирдлага, санхүүжилт, гишүүнчлэлийн талаарх мэдээлэл тодорхой бус байна. Улс төрийн шинжээчид Маскийн энэхүү алхмыг “өрсөлдөөн нэмэгдүүлж болох ч үр дүн нь тодорхойгүй” хэмээн дүгнэж, түүний бизнесийн асар том сүлжээ, олон нийтийн платформ ашиглах давуу тал улс төрийн кампанит ажилд хүч нэмэх ч, туршлагагүй байдал, бодлого тодорхой бус байдал нь сул тал болох магадлалтайг онцолжээ.

“America Party” бол Элон Маскийн улс төрд нөлөөлөх гэсэн анхны том алхам. Түүний хувьд технологийн ертөнцөөс гадна улс төрийн шинэ талбарт хөл тавих гэж буй нь АНУ-ын улс төрийн тогтолцоонд шинэ сорил авчирч мэдэхээр байна. Гэсэн ч амжилтад хүрэх эсэх нь намын бүтэц, бодлого, олон нийтийн дэмжлэг хэр зэрэг бодитой байхаас хамаарна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.