0
Авлигатай тэмцэх газраас /АТГ/ нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татан шалгаж байгаа нэр бүхий УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлж буй талаар өнөөдөр /2023.03.14/ мэдээллээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад зарим гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндөх шаардлагатай болж байна.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарыг мөрдөн шалгах ажиллагааны явцад УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь саад болж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Прокурорын байгууллагад хүргүүлж байна.
Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байгаа. 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлээгүй. Гэхдээ УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байсан учраас АТГ-аас Ж.Мөнхбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлэх шаардлагагүй, УИХ чөлөөлөх байх гэж харж байна" гэлээ.
Сануулахад, УИХ-ын дараах гишүүдийг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.