0
Ардчилсан намаас эрх баригч Монгол Ардын намд гишүүнээр төрөл арилжин очиж, ард түмэнтэйгээ хамт хэмээн 1072 хувьцааны ногдол ашгаа авна гэж орилдог байсан ч амаа үдүүлж аваад "Цемент шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар очсон хүн бол Лүндэгийн Наранбаатар. Үндсэн ажлаасаа илүүтэй олонд таалагдах гэсэн акц эхлүүлж, түүндээ өөрөө ороогдож явдаг түүний адал явдал үргэлжилсээр байна. Тэрбээр ажлын байран дээрээ байхаасаа байхгүй нь их байдаг тул тус компанийн хамт олон түүнтэй ажиллаж чадахгүй хэмээн мэдэгдээд эхэлсэн. Тэгвэл "сарын тэмдэг" шиг үзэгдээд өнгөрдөг түүний талаарх баримтууд ээлж дараалан гарах болов. Хамгийн сүүлд гэхэд "Цемент шохой" ТӨХК-ийн нэр бүхий ажилтанд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл байгаа юм.
Одоогоор "Цемент шохой" ТӨХК-ийн их засварын ажил хийгдэж дуусаагүй, зарим засварын ажил хийгдээгүйн улмаас ажил нь таг зогссон гэх мэдээллийг ирүүлээд байна. Чулуунцарын үйлдвэрийн гадаадаас татан авах сэлбэгийн татан авалт хийгдээгүй, түүхий эдийн бэлтгэл хангалтгүй, клинкерийн нөөц байхгүй, шаардлагатай сэлбэг хэрэгсэл авах тендер зарлагдаагүй зэрэг шалтгаанаар 2023 оны 6 дугаар сар хүртэл бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжгүй болжээ.
Түүнчлэн Л.Наранбаатар нь компанийн ажилтнуудаа халж, сэлгэн УИХ-ын сонгуульд нэр дэвших бэлтгэлээ базаагаад эхэлсэн байгаа юм. Энэ талаарх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.Даарин дээр давс гэгчээр тэрбээр "Цемент шохой" ТӨХК-ийн удирдах албанд ажилладаг эмэгтэйд бэлгийн сэдэл бүхий хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн талаар хохирогч гэгдэх эмэгтэй тус компанийн ТУЗ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гомдол гаргасан гэх мэдээлэл байна. Мөн нэр бүхий хуульч нарт хандаад байгаа аж.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас "виз" өвөртлөн Хөтөлийг зорьсон Л.Наранбаатарыг цаашид ажиллуулах эсэх асуудлыг хөндөхөөр болжээ. Эхлүүлсэн ажлаа ч олигтой явуулж амжаагүй байхдаа тэрбээр ийнхүү хэл аманд өртөж, ажлаас чөлөөлөгдөх хүртэл банга хүртэх нь тодорхой болжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.