dobu.mndobu

Усанд осолдсон хүүг эрэн хайж байна

Усанд осолдсон хүүг эрэн хайж байна

Өчигдөр /2025.08.12/ Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын хар цэг болох Сонсголонгийн гүүрний орчимд голд хүүхэд живсэн гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:30 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүн очиход 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан мэдээлэлтэй байсан аж.

Улмаар эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлж 73 удаагийн шумбалт хийж, завиар болон явганаар 7 км газар самналт хийхэд олдоогүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг зогсоожээ.

Өнөөдөр /2025.08.13/-ны 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн аж. Эрлийн ажиллагаанд НОБГ, ҮАБ, Агаараас эрэн хайх 111 дүгээр ангиас 31, цагдаагийн байгууллагаас дөрөв, ар гэрээс зургаан иргэний бүрэлдэхүүнтэй Сонсголонгийн гүүрнээс Биокомбинат орчимд эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах
  • Стандартын бус завь, хийлдэг гудас зэргийг ашиглахгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.