dobu.mndobu

Зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байна

Зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байна

Чингэлтэй дүүргийн хэмжээнд өнгөрсөн хавраас хойш зөвшөөрөлгүй байрлуулсан 112 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн. Гэвч дахин зөвшөөрөлгүй ТҮЦ байрлуулах зөрчил гарсаар байгаа учраас дүүргийн хэмжээнд нэгдсэн байдлаар ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэллээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн менежер Л.Цэеэрэгзэн мэдээлэл өглөө.

Тэрбээр “Чингэлтэй дүүргийн төвийн хэсгээр зургаан ч байршилд ТҮЦ-үүд нүүлгэн шилжүүлсэн ч дахин байрлуулах зөрчил гараад байна. Эдгээр байршилд 3-4 удаа ТҮЦ нүүлгэн шилжүүлэх тухай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлага биелүүлээгүй учраас ТҮЦ-үүдийг дахин албадан нүүлгэж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо “Тэнгис” кино театрын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ийг өмнө нь гурван удаа нүүлгэн шилжүүлсэн ч дахин байрлуулсан” гэв.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ, хашаа хайс, гараашийг буулгах, нүүлгэх зохицуулалт хийж, гудамж талбайг чөлөөлж, зарим байршилд ногоон байгууламж, тохижилтын ажил гүйцэтгэж байгаа билээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.