0
Өнгөрсөн долоо хоногт “бага насны хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал ... дүүргийн нутаг дэвсгэрт “бага насны хоёр хүүхэд, гэртээ ганцаараа байх үедээ өндрөөс унаж амь насаа алдсан” харамсалтай хэрэг бүртгэгдэж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд эцэг, эхчүүдийг бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр ганцаар нь үлдээхгүй байх, цонх тагтандаа зориулалтын хамгаалалт, бэхэлгээ хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.