0
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, улмаар тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр олон нийтээс санал авсан билээ. Үүний дагуу өнөөдөр буюу наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ныг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийхээр болсон. Дугаарын хязгаарлалт 08.00-20.00 цагийн хооронд бүсчлэл харгалзахгүй үйлчилнэ.
Мөн хичээлийн шинэ жилийн өдөр буюу 9-р сарын 1-нд бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор зохицуулалт хийсэн билээ.
Сондгой тоогоор төгссөн бол наймдугаар сарын 27, 29, 31-нд, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно. Тэгш тоогоор төгссөн бол наймдугаар сарын 28, 30-нд, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд тус тус хөдөлгөөнд оролцох юм.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.