dobu.mndobu

Нийслэлийн хэмжээнд 41.000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсжээ

Нийслэлийн хэмжээнд 41.000 орчим хүүхэд нэгдүгээр ангид элсжээ

2025-2026 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 нийт 668 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 16 мянга гаруй багш, ажилтан ажиллана. Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 135.582 хүүхэд цэцэрлэгт суралцана. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж байна. Харин нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 171 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 155, нийт 326 ЕБС үйл ажиллагаа явуулж, бага ангид 189.634, дунд ангид 145.652, ахлах ангид 76.987, нийт 412.273 хүүхэд суралцана. Эдгээр сургуульд 25100 орчим багш, ажилтан ажиллана.

Үүнээс нэгдүгээр ангид 41.000 орчим хүүхэд элсжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/350, А/398 дугаар тушаалуудаар баталсан сургалтын төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаа 34-37 долоо хоног үргэлжилнэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.