0
Тодруулбал, Афганистаны зүүн нутгийн Кунар мужид орон нутгийн цагаар өчигдөр буюу наймдугаар сарын 31-нд газар хөдөлсний улмаас 250 хүн амиа алдаж, 500 хүн гэмтэж бэртсэн гэж тус улсын үндэсний радио, телевиз мэдээлжээ.
АНУ-ын Геологийн албанаас мэдээлснээр, Афганистанд орон нутгийн цагаар наймдугаар сарын 31-ний 23:47 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Аврах багийнхан харилцаа холбоо хязгаарлагдмал, алслагдмал оршдог бүс нутгуудад хүрч очиж байгаа тул хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар тогтоогоод байгааг албаныхан онцлоод, хохирлын хэмжээг бүрэн үнэлж, гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд тусламж үзүүлэхээр ажиллаж байна гэж мэдэгджээ.
Газар хөдлөлтийн голомт Афганистаны зүүн нутгийн Нангархар мужийн төв Жалалабад хотоос зүүн хойш 27 км зайд, 8 км-ийн гүнд бослон бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас нийслэл Кабул хотод хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж, Афганистаны зарим нутагт интернэтийн сүлжээ тасарсан байна.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.