dobu.mndobu

Г.Занданшатар: 1 тэрбум төгрөгөөр захиа хэвлүүлээгүй

Г.Занданшатар: 1 тэрбум төгрөгөөр захиа хэвлүүлээгүй

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.02/ Засгийн газраа ээлжит бусаар хуралдуулсны дараа танхимын сайд нартайгаа хамт сэтгүүлчдэд 2026 оны улсын төсвийн төслийг танилцуулав.

Энэ үер сэтгүүлч:

-Есдүгээр сарын 1-нд сурагчдад бичсэн захидалд хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Мөнгийг нь хаанаас гаргасан бэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Би хүүхдүүдэд захидал бичсэн. Гэхдээ захиаг 1 тэрбум төгрөгөөр хэвлүүлээгүй “Монгол шуудан” компани нэг захиаг 100 төгрөгөөр хэвлэж өгсөн. Намайг орос хэл сураарай гэж бичсэн байна гээд их шүүмжиллээ. Би нэг хэлийг онцлоогүй, хүүхдийн анги тус бүрийн онцлогоор бичсэн.

Жишээ нь гуравдугаар ангиас англи хэл үзэж эхэлж байгаа учраас гуравдугаар ангийн хүүхдүүдэд илгээсэн захидалд “Англи хэлээ сайн сураарай...” гэх зэргээр бичсэн. Бас энэ захиаг төсвийг мөнгөөр хийгээгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулсан юм шүү гэлээ. 

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.