dobu.mndobu

ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Сангийн далай" гэдэг газар өчигдөр /2025.09.02/ 10:40 цагт бүртгэгдсэн хээрийн гал түймрийг өнөөдөр /2025.09.03/ 00:50 цагт цурамд оруулж, 01:30 цагт бүрэн унтраажээ. 

Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрэн хайх, аврах анги, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн анги, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд, орон нутгийн нийт 74 хүн, 13 автомашинтайгаар оролцсон юм.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.