0
Энэ сарын 3-ны өдөр цахим орчинд нэр бүхий хаягаас “Баянзүрх дүүргийн дугаар хорооны ... сургуулийн 7 дугаар ангийн гурван хүүхэд, 5 дугаар ангийн гурван охины элэг, ходоод хэсэгт хутгалсан” гэх бичлэг нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулжээ.
Шалгалтаар тус цахим хуудсыг ашигладаг иргэн Б нь ".. гудамжинд явж байгаад хажуугаар зөрсөн хүмүүсээс сонссон юм. Тэгээд иргэдэд анхааруулах зорилгоор бичлэг хийж оруулсан" талаар урьдчилсан байдлаар мэдүүлсэн аж.
Тухайн асуудлын талаар Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захиргаанаас "Манай байгууллагад хүүхдүүд муудалцсан, хоорондоо зодолдож, хутгатай холбоотой асуудал гараагүй" тухай мэдэгдсэн. Тухайн иргэнийг нийтэд худал мэдээлэл тараасан гэх гомдол, мэдээллийн дагуу шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.