dobu.mndobu

Автомашины тэгш, сондгой зохицуулалтыг зөрчвөл торгоно

Автомашины тэгш, сондгой зохицуулалтыг зөрчвөл торгоно

Автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж өнөөдрөөс /2025.09.04/ эхлэн хариуцлага тооцно.

Засгийн газрын 1111 төвд автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийг цаашид үргэлжлүүлэх эсэх, зохицуулалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид тавих хяналтыг сайжруулах, торгох хүртэлх арга хэмжээ авах талаар санал, гомдол иргэд ирүүлсээр байна.

Тайлбар байхгүй.

НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар иргэдийн санал гомдлыг үндэслэн, холбогдох албаныхантай уулзлаа. Автомашины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг үр дүнтэй зохион байгуулах, хяналтыг сайжруулж, зохицуулалт зөрчсөн жолоочид хуулийн хүрээнд хариуцлага тооцох, холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулахыг сануулав.

НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн зорчих эрх тэгш хангагдах ёстой. Нэг нь нийтийн төлөө машинаа тавиад явж байхад, нөгөө нь дур зоргоороо байж болохгүй. Энэ зохицуулалт иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой.” гэв.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.Тайлбар байхгүй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.