dobu.mndobu

Автомашины жолооны хүрдэнд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Автомашины жолооны хүрдэнд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд ачааны автомашинууд мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 23:59 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.   

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ын "Sinotruck ZZ3257" загварын өөрөө буулгагч автомашин иргэн Г-ийн 0 "Sinotruck ZZ3257" загварын өөрөө буулгагч автомашины араас мөргөсний улмаас иргэн Ө/19 настай, эрэгтэй/ автомашиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдсан байжээ. Улмаар эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд шилжүүлэн өгсөн аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.