dobu.mndobu

Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ

Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5,9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, өргөтгөнө.

Тус хэсгийн замыг 9 дүгээр сарын 4-8-ны өдрүүдэд шөнийн цагаар буюу 23:00-06:00 цагийн хооронд хэсэгчлэн хаана. Өдрийн цагаар замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх өдрүүдэд шөнийн цагаар бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.