dobu.mndobu

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Хөвсгөл аймгийн Мөрөн, Цагаан-Уул суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдол батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж, Мөрөн болон Цагаан-Уул сумын голомтын зарим хэсэгт 2025 оны есдүгээр сарын 4-11-ний өдрийг хүртэл хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо.

Бусад сумдын хэмжээнд өдөр тутмын бэлэн байдлыг хангаж ажиллахыг сумдын Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга нарт үүрэг болгов. Мөн голомтын бүс болон Мөрөн сумын хэмжээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, шуурхай ажлын хэсгийг байгуулан ажиллуулахаар боллоо.

Тарваган тахлын голомт тогтоосон бүс нутагт тандалт, судалгааг хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч, арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.