dobu.mndobu

Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна

Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна

Нийслэлийн Засаг Даргын “Ногоон бүсийн нийтийн их цэвэрлэгээ хийх” тухай 2025 оны А/1224 дугаар захирамжийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны холбоо хамтран Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна. Тодруулбал, Богд-Хан уул, Чингэлтэй хайрхан, Туул гол, Их бага баян, Халзангийн давааны ил задгай хог хаягдлыг цэвэрлэх юм. Их цэвэрлэгээг энэ сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулах аж. 

Мөн эдгээр өдрүүдэд байгаль орчны бохирдлыг бууруулах, оюутан залуусын нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, байгальтайгаа зохицон амьдрах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор ууланд алхах явцдаа хогыг ангилан ялгах, сайн үлгэр жишээ дуурайллыг үе тэнгийнхэндээ түгээх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.