dobu.mndobu

Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна

Баянзүрх дүүргийн зарим өрхөд хийн зуух суурилуулж байна

Гэр хорооллын өрхүүд болон уурын зуухнуудыг үе шаттайгаар шингэрүүлсэн хийн түлшний дэд бүтцэд холбож буй. Энэ хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 30 өрхөд хийн зуух суурилуулж байна.

Энэ талаар “Тархмал эрчим хүчний дэд бүтэц” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Батзориг “Улаанбаатар хотыг хийн түлшинд шилжүүлэх зорилтын хүрээнд бид Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд эхний ээлжийн 30 айлд хийн зуух суурилуулж байна. Энэ бол Скандиновын орнууд болон Сибирийн айлууд хэрэглэдэг Финлянд загварын зуух юм. Энэ зуухыг өвлийн цагт газаар ажиллуулж, зундаа гал түлж болдог. Мөн дулаан барих нэмэлт яндантай. Хэрэв айлууд сонирхвол үүнийг нэмээд авч болно. Температурын болоод газ алдалтыг хэмжих мэдрэгчүүдтэй.

Түүнчлэн байшингийн айлууд зуухны тогооны хэсгээр паарны холболтоо халааж болох юм. Гурван төрлийн, өөр өөр хүчин чадалтай зуух бий. Энэ зуух нь цахилгаан хэрэглэхгүй, газаар ажиллана. Өвөл хараахан туршаагүй байгаа ч бүтэн дулаалгатай айл 40 хэмийн хүйтэнд долоо хоногт 30-40 кг газ хэрэглэнэ гэж тооцож байна. Ингэж хэрэглэвэл өвлийн улиралд нэг айлын хэрэглээ 400-450 мянган төгрөг гарна. Энэ бол зөвхөн халаалтын зориулалттай зуух юм” гэв.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.