dobu.mndobu

"Гарден хаус" хотхоны барилгын талбайд осол болж, хүн нас баржээ

"Гарден хаус" хотхоны барилгын талбайд осол болж, хүн нас баржээ

Хан-Уул дүүргийн 24-р хороо, Хүүшийн аманд баригдаж байгаа "Гарден хаус" хотхоны барилгын талбайд осол болж, эрдэнэт хүний амь эрсэджээ.

Тодруулбал, “Глобал Бридж Констракшн” ХХК-ийн барьж буй "Гарден хаус" хотхоны барилгын талбайд есдүгээр сарын 4-ний орой 18:00 цагийн орчимд осол болж, нэг хүн суурийн нүхэнд дарагдаж амь насаа алдсан байна. 

Уг “Глобал бридж констракшн” ХХК нь “Таван богд” группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайханы төрсөн дүү Ц.Отгонбаатарын компани гэх мэдээлэл байгаа юм. Ц.Отгонбаатар нь хүнсний импортоос бизнесийн гараагаа эхэлж, улмаар сүүлийн жилүүдэд барилгын салбарт хүч түрэн орж иржээ. Ингэхдээ үнэ цэн өндөртэй байршил бүрд тансаг зэрэглэлийн олон барилгыг холбогдох зөвшөөрөлгүйгээр барьж гаршсан, хууль үйлчилдэггүй дархан эрхтэн нэгэн гэх. Энэ удаад ч мөн Хүүшийн аманд "Гарден хаус" хэмээх 5-6 блок тансаг зэрэглэлийн барилгын ажлыг ямар ч зөвшөөрөлгүйгээр эхлүүлжээ. Уг барилгын ажил өнгөрөгч тавдугаар сард эхэлсэн аж.

Бид дээрх хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.