dobu.mndobu

Зарим нутгаар шөнөдөө хасах градус руу орж хүйтэрнэ

Зарим нутгаар шөнөдөө хасах градус руу орж хүйтэрнэ

Өнөөдөр (2025.09.08) Улаанбаатар хотод үүлэрхэг, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур 17 цагт +13 градус, 20 цагт +9 градус дулаан байна. Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз голын хөндийгөөр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно.

Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11…+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгинй сав газар, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.