0
Хөвсгөл аймагт тарваган тахлаар өвчилсөн нэг иргэн нас барж, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдээд байгаа 88 иргэнийг тусгаарлажээ. Улмаар тус аймгийн хоёр сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн болохыг Хөвсгөл аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Тодруулбал, тус аймгийн Мөрөн, Цагаан-Уул сумдад тарваган тахлын өвчлөл бүртгэгдсэнтэй холбоотойгоор есдүгээр сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна.
Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, цахимд шилжүүлж байгаа бөгөөд бусад төрлийн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг мөн есдүгээр сарын 14-нийг дуустал түр зогсоожээ.
Харин тус хоёр сумаас гарах хөдөлгөөнийг 10-ны өдрийг дуустал зогсоож буй аж. Эрүүл мэндийн асуудал, зайлшгүй шаардлагатай албан томилолт, буяны үйл ажиллагаа, зан үйл гүйцэтгэх тохиолдолд холбогдох баримт бичгийг үндэслэн гарах боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн онцгой комиссоос мэдээлэв.
Мөн гурав хоногийн хугацаанд зах худалдааны төв, бар рестораны үйл ажиллагааг зогсоожээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.