dobu.mndobu

ТАНИЛЦ: Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар

ТАНИЛЦ: Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзвар

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг өнөөдрөөс /2025.09.08/ хэрэгжүүлнэ. Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр богино болон дунд хугацааны арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цагийн үеийн асуудлаар шуурхай мэдээлэл өглөө.

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн алба хамтран уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг өнөөдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ. Тухайн байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг сонгосон талаар холбогдох албаныхан онцоллоо. Түүнчлэн эдгээр баруун гар тийш эргэх зохицуулалтыг мөрдөхдөө жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн тээврийн хэрэгслийг хүндэтгэн зам тавьж өгч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сануулав.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.