dobu.mndobu

А.Хүслэн дугуйт цанын Азийн цомоос хүрэл медаль хүртлээ

А.Хүслэн дугуйт цанын Азийн цомоос хүрэл медаль хүртлээ

Казахстан улсын Астана хотод дугуйт цанын Азийн цомын тэмцээн есдүгээр сарын 4-7-нд болсон билээ. Уг тэмцээнд есөн орны 107 тамирчин өрсөлдлөө. Тэмцээнд манай улсаас таван тамирчин уралдахад эрэгтэйчүүдийн 200 метрийн супер спринт уралдаанд Үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн хүрэл медаль хүртэв.

Тэрбээр тус уралдааны эхний гарааг тэргүүлж, “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ. Азийн цомын өмнөх уралдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн түүний чансаа тивд эхний 10-т багтах боломж үүсэж байна. А.Хүслэн өнгөрсөн жилийн дугуйт цанын залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн тамирчин юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.