dobu.mndobu

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа Волейболын холбооны Ерөнхийлөгч болжээ

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа Волейболын холбооны Ерөнхийлөгч болжээ

“Монголын Волейболын Холбоо”-ны /МВХ/ ээлжит бус чуулган есдүгээр сарын 06-нд болжээ.  Чуулганд 202 төлөөлөгч ирэхээс 187 төлөөлөгч оролцсон байна.

Дүрмийн дагуу чуулганы бүрэн эрхийн хүрээнд энэ оны тавдугаар сараас эхлэн удирдлагагүй байсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, МВХ-ны Ерөнхийлөгчид гурван нэр дэвшигч өрсөлдсөнөөс Намсрай овогтой Амарзаяа олонхын саналаар МВХ-ны шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Энэ нь МВХ-ны анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдож байгаа түүхэн үйл явдал болж байна. Шинэ Ерөнхийлөгч Н.Амарзаяа нь 2016 оны УИХ-ын сонгуулиар Өмнөговь аймагт МАН-аас нэр дэвшиж, сонгогдож байсан билээ. 

Мөн Шинэ дүрмийн хүрээнд Ерөнхийлөгчийн багийг баталсан бөгөөд МВХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Батжаргалын Дөлгөөн, Дэд ерөнхийлөгчөөр Батнямын Тамир, Төгсмандалын Тогтохбаяр нар сонгогдлоо.

Сануулахад, өнгөрсөн онд МВХ мөн ээлжит бус чуулганаа хуралдуулж, "Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Түвшинжаргалыг Ерөнхийлөгчөөрөө сонгосон. Гэвч тэрбээр энэ оны тавдугаар сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.