0
Тарваган тахал өвчин Хөвсгөл аймагт бүртгэгдэж нэг хүн нас барсантай холбогдуулан өнөөдөр /2025.09.08/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат "Улсын хэмжээнд 17 аймаг 137 сумын нийт нутаг дэвсгэрийн 28,3 хувьд буюу 444 мянган м2 тарваган тахлын бүстэй байдаг. 2005-2025 онд тарваган тахлын нийт 31 өвчин тохиолдол гарч байсан бөгөөд жилд дунджаар 1-2 тохиолдол бүртгэгдэж нас баралт 35 хувьтай байсан байна. Тарваган тахлын хүний өвчлөлийн тохиолдол 2020 онд хамгийн буюу зургаан тохиолдол батлагдаж нас баралт хамгийн өндөр бүртгэгдэж байсан.
Хөвсгөл аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэний нэг нь харамсалтайгаар нас барсан нэг нь эдгэсэн шинжтэй байна. Тарваган тахал нь хавар дөрөвдүгээр сард бүртгэгдэж наймаас есдүгээр сард оргил үедээ хүрч аравдугаар сараас намжмал үедээ ордог. Нийгмийн эрүүл мэндийг хамарсан гоц халдварт өвчинд ордог.
Тодруулбал, Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний эхний тохиолдол 2025 оны есдүгээр сарын 3-ны өдөр бүртгэгдсэнээс хойш есдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийтдээ гурван тохиолдол эмнэлзүйн шинж тэмдэг, тархвар судлал, лабораторийн молекул, биологийн шинжилгээгээр эргэн тодорхойлогдож батлагдсан. Үүнээс нэг нас баралттай байна. Нэгдүгээр хавьтлыг тодорхойлж, нийтдээ 96 хүнийг тусгаарлаж байна. Эрүүл мэндийн ажилтнуудаас нийтдээ 41 хүн тусгаарлалтад байна. Гэр бүл болон ойрын хавьтлын 55 хүнийг тусгаарлалтад авсан. Дээрх нэгдүгээр хавьтлуудаас 35 хүнд нь молекул, биологийн болон нян судлалын шинжилгээ хийхэд 22 хүнд эерэг тодорхойлогдсоноос хоёр хүнд шинж тэмдэг илэрч нян судлалын шинжилгээгээр батлагдсан байдаг. Мөн 22 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэн хяналтдаа авч байна. Тарваган тахлын нян маш хурдан тархдаг, хорвуу чанар ихтэй, 60 градуст тэсвэржилтээ алдан үхдэг.
Энэхүү тахал нь булчирхайн халдвар, уушгины халдвар гэсэн хоёр шинж тэмдэгтэй байдаг. Үүнээс уушгины халдвар нь маш их аюултай, хурдан тархацтай байдаг" хэмээв.
Хөвсгөл аймгаас гарах унаа, тээвэрт хөл хорио тогтоожээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.