0
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Засаг дарга М.Цэрэндаш согтуурсан үедээ танхайрч, бусдыг хутгаар сийчсэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэгвэл уг хэрэг энэ сарын 4-ний өдөр болсон аж.
Тэгвэл энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудастаа "Миний талаар сошиалаар цацагдаад байгаа мэдээллийн дагуу хариу тайлбар өгөх нь зөв байх гэсэн үүднээс энэхүү бичвэрийг бичлээ. Өнөөдрөөс дөрвөн хоногийн өмнө болсон зүйл. Манай эхнэр Эрүүл мэндийн төвийн эмчээр ажилладаг. Тухайн өдөр аймаг руу жирэмсэн эх хүргэж өгөхөөр явсан. Эзгүй байсан. Миний бие мөн тухайн өдөр гэрт байгаагүй. Охин руугаа яриад "Аав нь оройтохоор боллоо. Ээж нь нэлээн оройтож ирэх байх аа. Хоолоо хийгээд идээрэй" гэж утсаар ярьсан. Манай охин "Ааваа би Отгонсүрэн аниаг хань болгоод хонолоо шүү" гэсэн. Манай хүргэний охин юм аа. Шөнө 02 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд том өрөөндөө шууд ороод унтсан.
Эхнэр шөнийн 03 цаг өнгөрөөж аймгаас ирээд "Гэр дотор чинь хүн яваад байна аа. Чи чинь мэддэггүй юм уу, хүүхдүүд зүгээр үү" гэж хэлсэн. Тухайн үед манай урд талын хаалга цоожтой байсан. Арын хаалгаар бараг хүн ордоггүй. Ард талдаа барилгын материал дээврийн төмөр хураасан байсан. Гэтэл гэрийн арын хаалгаар орсон байсан. Би босоод "Юун хүн байгаа юм бэ, гээд ямар зорилготой үүр шөнөөр манайд юу хийж яваа юм бэ, чи" гээд барилцаж аваад арын өрөөний нүх рүү унасан. Тухайн этгээд гараад явсан.
Өглөө нь 08-н цагт орж ирээд "Ахаа намайг уучлаарай" гээд манай руу орж ирсэн. "Чи шөнө манайд юу хийж яваа юм бэ, шөнө 12 цагаас хойш айлаар зөвшөөрөлгүй орж гарах чинь хуулиар хориотой. Гайгүй юу, одоо миний дүү машин тэргээ аваачиж тавь. Түлхүүрээ эхнэртээ өг" гэж хэлсэн. "За ахаа" гээд манайхаас гарсан. Ийм л зүйл болсон. Ямар ч тохиолдолд эцэг хүн үр хүүхдээ хамгаалах нь эцэг, эх хүний үүрэг. Та бүхэн ойлгоно биз дээ. Аливаа зөрчлийг хуулийн дагуу шийдүүлэх нь зөв байх аа. Өчигдөр дүү эхнэртэйгээ ирээд явсан. "Ахаа манай хэд сенсац болгох гээд байна аа, дүүд нь бол тийм бодол байхгүй ээ" гээд уулзаад явсан. Миний бие өөрийгөө өмгөөлж хамгаалсан зүйл байхгүй ээ. Хуулийн байгууллага нь шийдэх биз ээ. Эцэст нь энэ асуудлыг улс төрийн зорилгоор сошиал орчинд ашиглаж байгаад харамсаж байна аа. Хань ижил, үр хүүхэд, ах дүү, найз нөхөд, настай ижий минь хүртэл харж, санаа зовж байгаа. Ойлгоно биз дээ" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.