0
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
9-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно.
2025 оны есдүгээр сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Улз, Халх голын сав газраар бага зэргийн бороо, уулархаг нутгаар ялимгүй цас орно.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11…+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +13…+18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26...+31 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -1...-3 градус хүйтэн, бусад хэсгээр +2…+4 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.