dobu.mndobu

"Гуйж байна, шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч"

"Гуйж байна, шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч"

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсэж Хэлмэгдэгсдийн хөшөөний урд суулт зарлаж байна. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.АЛДАРТУЯА:

-Давж заалдах шатны шүүх хурал нь арваннэгдүгээр сарын 7-нд болно. Нээлттэй хийлгүүлэх санаатай өдий хүртэл хүлээж, өнөөдрөөс суулт зарлаж байна. 

Яах ийхийн зуурдгүй л хүүхдэд минь ял оноож, аваад явсан. Үнэхээр хэцүү байсан. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.АМГАЛАНБАЯР:

-4.9 жилийн ял аваад 100 гаруй хоног өнгөрлөө. Ар гэрийнх нь зүгээс төрийн нууцтай холбоотой хэсгийг нь салгаад үлдсэн дөрвөн хэргийг нь нээлттэй шүүж өгөөч ээ гэж хүсэж байгаа. Ийм л хүсэлтийг илэрхийлж суулт зарлаж байна.

Ар гэрийнх нь нөхцөл байдал хүнд байгаа. Аав минь одоо 70 хүрч байгаа. Биеийн байдал нь муу байгаа учраас өнөөдөр ирж чадсангүй. Н.Өнөрцэцэг эгчийг өлсгөлөн зарласан гэдгийг аавд хэлээгүй.

Бидний хувьд нээлттэй явуулах шийдвэр гаргахгүй бол шүүх хурал болтол суулт зарлана. Эгч минь хэлмэгдчихсэн. Биеийн байдал нь хүнд байгаа. Одоо бидэнд шүүхдээ л найдахаас өөр арга алга. 

Нээлттэй л явуулчихвал ард түмний эргэлзээ ч тайлагдана шүү дээ. Дахиад алх цохиод аваад явчихыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тиймээс л нээлттэй явуулахыг шаардаж хонон, өнжин суулт зарлана. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч Н.ӨНӨРБАЯР: 

-Шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч л гэж ар гэрийнх нь зүгээс гуйж байна. Өөрөө ч нээлттэй явуулахыг маш их хүсэж байгаа. Гэвч харамсалтай нь татгалзсан хариу өглөө гэж сонссон. Хаалттай болох гээд байгаа учраас суулт зарлаж байна.

Өөрөө нэлээн ядрангуй, жин хаясан байгаа. Гэтэл өлсгөлөн зарласан гэхийг нь сонсоод айж байна. Н.Өнөрцэцэг биеэ бодоод бид нар энд суулт зарлаад, хонож өнжсөн ч яахав. 

Давж заалдах шатны шүүх хуралд найдаж байна. Шүүх хуралд 5-6 өмгөөлөгчтэй оролцоно. 

Хуваалцах:

|
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.