dobu.mndobu

"Ямаа хямд зарна" гэсэн зарын дагуу 7 сая орчим төгрөг залилуулжээ

"Ямаа хямд зарна" гэсэн зарын дагуу 7 сая орчим төгрөг залилуулжээ

Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан цахим орчинд залилах гэмт хэрэг нэмэгдэж байна. Иргэд цахим орчинд байршуулсан “Мал хямд зарна”, “Өвс тэжээл худалдана”, “Аккумлятор хямд зарна” гэх зарын дагуу холбогдож бусдад залилуулсан гэх дуудлага мэдээлэл орон нутгийн цагдаагийн газарт цөөнгүй бүртгэгджээ. 


Тухайлбал, Хөвсгөл аймгийн иргэн энэ сарын 2-ны өдөр "Ямаа хямд зарна" гэсэн зарын дагуу 7 сая орчим төгрөг шилжүүлж залилуулсан аж.


Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 3120 иргэн цахимаар эд зүйл худалдан авах зорилгоор бусдад эд хөрөнгөө шилжүүлж залилуулсан гэх мэдээлэл бүртгэгджээ. Иймд иргэд та бүхэн хуурамч зарын дагуу үл таних хүнд мөнгө шилжүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.