0
Сүхбаатар дүүргийн 3-р хороо Хаан банкны өөдөөс харсан “Cante” шөнийн цэнгээний газрын үүдэнд долоодугаар сарын 18-19-нд шилжих шөнийн 03.45 цагийн орчим бүлэг зодоон болсон. Энэ зодоонд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, "Таванбогд" группийн захирал Баатарсайханы хүү Амарсайхан нар холбогдоод буй.
Тэдэнд 25 настай С зодуулж, нүүрний яс цөмөрсөн, нэг нүдний хараа алдсан оноштойгоор ГССҮТ-д эмчлүүлж, улмаар хавсарсан олон гэмтэл шархтай гэх оноштойгоор гадаад руу эмчлүүлэхээр явах гэж байсан юм. Гэтэл тус хохирогчид хилийн хориг тавих хүсэлтийг Б.Эрдэнэбат, Ц.Цэрэнпунцаг, Ц.Баатарсайхан нар шүүхэд гаргаад буй юм.
Энэ талаар хохирогчийн аав Д.Дашзэвэг цахим хуудастаа "Би өдийг хүртэл энэ хэрэг хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж харж чимээгүй байсан.
Миний хүүг яллагдагчийн нүдийг хөхрүүлсэн гэж яллагдагчаар татжээ. Үнэн нь олдох байх гээд чимээгүй л байлаа. Эцсийн шийдийг шүүх гаргана гээд бас итгэлтэй байгаа.
Гэтэл эмчлүүлж байгаа эмнэлэгтээ есдүгээр сарын 15, 16, 17, 26-нд цаг авч, эмчилгээ, хяналтад явах гэж байтал хилийн хориг тавих саналаа шүүхэд өгсөн гэнэ. Энэ арай хэтэрч байна шүү.
Миний хүү эх орноосоо оргон зайлах, буруу зүйл хийсэн бол бусад шиг зугтах хулчгар эр биш. Би хардах эрхийнхээ дагуу хардаж байна. Та нар бүх насаараа хэлмэгдүүлж, дарамталж бөгс долоож, муу муухайгаар олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээж, хамгаалж хүрэх үү. Би үр хүүхдийнхээ төлөө, бас бусдын ч үр хүүхдийг хамгаалахын төлөө үргэлж дуугарна, бүр орилно" хэмээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.