dobu.mndobu

“Санхүү авна” гэх зарын дагуу очиж дээрэмдүүлжээ

“Санхүү авна” гэх зарын дагуу очиж дээрэмдүүлжээ

Цахимд байршуулсан “Санхүү авна” гэх зарын дагуу очиж, бусдад дээрэмдүүлсэн гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Энэ оны есдүгээр сарын 4-ний өдөр иргэн Э нь цахим орчинд байршуулсан “Санхүү авна” гэх зарын дагуу үл таних хүнтэй холбогдож Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх орон сууцанд очиж зодуулж, дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Шалгалтын ажиллагаагаар тухайн иргэнийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байх ...дугаар тоот байранд зарын дагуу очиход үл таних эрэгтэй, эмэгтэй нийт дөрвөн хүн дүрс бичлэг хийнэ гэж дарамталж, бие махбодод нь халдаж, автомашин болон гар утас бусад үнэ бүхий эд зүйлсийг нь дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдсон аж.

Иймд цахим орчинд энэ төрлийн зар мэдээлэл байршуулж гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд нь зар мэдээллийн дагуу холбогдсон иргэдтэй уулзалдаж тэдний хувийн эмзэг мэдээллийг авч, бусдад тараана гэж айлган сүрдүүлж өөрсдийн эрхшээлдээ оруулж байгаа тул энэ төрлийн зар мэдээллийн дагуу бусдын заасан хаяг байршилд очихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.